
Англи хэлнд 4 чадвар бий.
Сонсох, унших, бичих, ярих... See more
1/6
Англи хэлнд 4 чадвар бий.
Сонсох, унших, бичих, ярих... See more
1/6
Надад англи хэлний хамгийн хэцүү хэсэг нь сонсох чадвар байсан.
Хүмүүсээс зөвлөгөө авахаар "Зүгээр л англиар юм сонсоод бай... " гэдэг байсан... See more


Унших чадвараа сайжруулах хамгийн сайн арга нь мэдээж ном унших.
Ямар ч хичээл, сургалт бидэнд англи хэлийг илүү сайнаар, илүү хурдан зааж чадахгүй... See more
1/4
Би 2024 онд ажлынхаа хажуугаар Zoom-ээр англи хэл ганцаарчилж зааж эхэлсэн.
Жил хагасын хугацаанд нийт 40 орчим (24–60 насны) хүнд хичээл зааснаас 20 орчим нь зургаан сараас дээш хугацаанд тууштай суралцсан... See more
1/10
Гэхдээ би хүмүүсийн дэргэд байх шаардлагагүй гээд, за та өөрөө л биеэ даагаад уншвал илүү дээр юм байна гээд орхичихвол яг эхэлж байгаа хүмүүст ганцаараа унших хэцүү байна... See more
#1
She put on her old coat and hurried down the empty street.
#2
The old fisherman, who had given up hope of catching anything, came across a strange light beneath the waves.
#3
Whatever he had hoped to find down there, it was nothing compared to what the sea had been hiding from him all those years.

Эхэндээ танд унших биш ширээний ард ганцаараа суугаад гацуурхантай ч бай, ганцаараа ч бай анхаарлаа төвлөрүүлэх л хамгийн хэцүү нь байна.
Эхний хэдэн сар та нэг их уншиж чадахгүй байх... See more
1/4
Миний ганцаарчилсан сургалт сарын долоо хоногт 3 орох нь 450,000 төг, 5 орох нь 750,000 төг байсан.
Гацуурхны үнэ:... See more
1/3
Бүртгүүлсний дараа юу болох вэ?
Таны 28 хоногийн хугацаа бүртгүүлсэн өдрөөс шууд эхлэхгүй. Тиймээс яарах хэрэггүй... See more
1/5Англиар ном эхэлж унших үед тархинаас маш их анхаарал, хүч шаарддаг. Өдөр бүр цаг гаран унших гэж оролдох юм бол эхний долоо хоногтоо гайгүй байж болох ч урт хугацаандаа тийм ч тогтвортой байхгүй. Тэгэхээр би зориуд ийм цагийн хуваарь тавьсан байгаа.
Нэг өдөр 40 минут уншаад орой нь утсан дээрээсээ шинэ үгнүүдээ (өөр өгүүлбэрт яаж хэрэглэж байна гэж) давтаад, маргааш нь хичээлгүй өдрөө хэцүү өгүүлбэрүүдээ харж давтах нь үр дүнтэй. Шинэ үгнүүдээ дараагийн уншлагаас өмнө хэд хэдэн жишээ өгүүлбэрт харвал 48 цагийн марталтын график шиг бараг л өөрийн болгож амжина.
Долоо хоногт 3 удаа, 40 минут төвлөрж унших нь зуршил тогтоож, тогтмол ахиц гаргахад яг тохирсон хугацаа. Нэгэнт биеэ даагаад уншиж чаддаг болчихвол гацуурхан хэрэггүй болно — тиймээс тийм болохын тулд тууштай унших нь маш чухал. Уншлага сайжраад хугацаагаа нэммээр байвал надад хэлээд нэмэх боломжтой.
Уншихдаа зөөврийн компьютер (Laptop) эсвэл суурин компьютер (Desktop) ашиглана. iPad болох ч том дэлгэц илүү амар. Гар утас тохиромжгүй — англиар уншиж сурна гэдэг өөрөө хэцүү даваа тул том дэлгэц анхаарлаа төвлөрүүлэхэд тусална.
Хэрвээ (зөөврийн) компьютер байхгүй бол хуучин, хямдхан компьютер авч болно. Зөвхөн ном уншихад ашиглах ч гэсэн тэр зарцуулалт үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт байх болно.
Бүртгүүлэх товчийг дарж утас эсвэл и-мэйлээр бүртгэл үүсгээд төлбөрөө төлнө. Төлбөрийн дараа Чиглүүлэх (onboarding) хэсэг рүү очно — тэнд pre-lessons үзэж, 5 номноос түвшнээ сонгоод, 28 хоногийнхоо эхлэх долоо хоногийг сонгоно.
* Таны 28 хоногийн хугацаа сонгосон долоо хоногоос л тоологдож эхэлнэ. Бүртгүүлсэн өдрөөс шууд тоологдохгүй.