Гацуурхан← Нүүр хуудас

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн огноо: 2026 оны 6-р сарын 29

1. Ерөнхий нөхцөл

Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь "Гацуурхан" цахим сургалтын платформ (цаашид "Платформ" гэх)-оор дамжуулан үзүүлж буй англи хэлний уншлагын сургалт, түүнтэй холбоотой бусад үйлчилгээг ашиглахтай холбоотой Хэрэглэгч болон Платформ хоорондын харилцааг зохицуулна. Хэрэглэгч Платформд бүртгүүлснээр энэхүү нөхцөлийг бүрэн зөвшөөрсөнд тооцогдоно.

2. Үйлчилгээний тайлбар

"Гацуурхан" нь хэрэглэгчдэд англи хэл дээрх бодит номуудыг унших замаар хэл сурах боломжийг олгох бөгөөд шаардлагатай үед нь Монгол орчуулга, дүрмийн шат дараалсан тайлбар (Progressive Help) болон багшийн дэмжлэгийг санал болгодог.

4. Төлбөр тооцооны нөхцөл

* Платформын үйлчилгээ нь багц болон сургалтын мөчлөгт (28 хоногийн цикл) суурилсан төлбөртэй байна.
* Төлбөрийг цахим төлбөрийн гарц (QPay, картын холболт г.м) ашиглан нэг удаагийн гүйлгээгээр хийнэ.
* Сургалтын төлбөр нь суралцагчийн сонгосон багцаас хамаарч тогтоогдох бөгөөд үнийн өөрчлөлтийг платформ дээр ил тод мэдээлнэ.

5. Үйлчилгээний хүргэлт, идэвхжүүлэлтийн нөхцөл

"Гацуурхан" нь цахим програм хангамж болон онлайн сургалтын платформ тул биет тээвэрлэлт, хүргэлт хийгдэхгүй. Хэрэглэгчийн төлбөр амжилттай баталгаажсан даруйд сургалтын систем, унших номууд болон туслах хэрэгслүүдэд нэвтрэх эрх хэрэглэгчийн аккаунт дээр автоматаар шууд идэвхжинэ (Дижитал хүргэлт).

6. Буцаалтын нөхцөл

Хэрэглэгч үйлчилгээний төлбөр төлснөөс хойш 3 хоногийн дотор, ном унших болон дүрмийн хайлт хийх зэрэг сургалтын үйл ажиллагааг идэвхтэй эхлүүлээгүй (системд ямар нэг түүх үүсээгүй) тохиолдолд төлбөрөө 100% буцаан авах хүсэлтийг support@gatsuurhan.com хаягаар гаргах эрхтэй. Сургалтын явц эхэлсэн эсвэл заасан хугацаа өнгөрсөн бол төлбөр буцаах боломжгүйг анхаарна уу.

7. Оюуны өмч ба зохиогчийн эрх

Платформ дээрх бүх ном, орчуулга, толь бичиг, дүрмийн задлан тайлбар, дуу авианы файлууд болон системийн эх код нь "Гацуурхан" болон түүний түншүүдийн оюуны өмч болно. Системийн агуулгыг хуулбарлах, хувилан олшруулах, хууль бусаар арилжаалахыг хатуу хориглоно.

8. Үйлчилгээг түр зогсоох болон цуцлах

Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн, эсвэл системийн хэвийн ажиллагаанд саад учруулсан тохиолдолд Платформ нь тухайн хэрэглэгчийн эрхийг урьдчилан мэдэгдэхгүйгээр хязгаарлах, цуцлах эрхтэй.

9. Нөхцөлд өөрчлөлт оруулах

Платформ нь үйлчилгээний нөхцөлийг хэдийд ч өөрчлөх эрхтэй бөгөөд шинэчилсэн хувилбарыг вэбсайт дээр нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Хэрэглэгч үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласаар байвал өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.